БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
БАЯН ХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ЯМААТЫН ХОЁР ДУГААР БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛАГА

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Ямаатын хоёр дугаар баг нь 1992 онд байгуулагдсан. Хойд талаараа Архангай аймгийн Булган сум, баруун талаараа Галуут зүүн болон урд талаараа тав, гурав дугаар багтай хил залган оршдог. Хангай нурууны өвөр талын өндөрлөг сэрүүн нутагт байрладаг. Хад асаг ихтэй өндөр уулархаг түйн голын эхэнд байралдаг .Ус ургамал тэгширсэн байгалийн үзэсэглэнтэй нутагтай. 74,5 мянган хавтгай дөрвөлжин газар нутагтай. 780 гаруй хүн ам , 207 өрхтөй 21000 орчим мал сүрэгтэй мал сүргийн дийлэнхийг үхэр сүрэг, сарлаг эзэлдэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар Бямба овогтой Дорж, Улсын аврага саальчин Даш овогтой Балжинням, аймгийн хошой аврага саальчин Н.Цэвэлмаа, мянгат малчин аймгийн сайн малчин В.Доржготов, аймгийн сайн малчин Р.Нармандах, аймгийн алдарт уяач сайн малчин Д. Дэендорж улсын анчин Н.Базарсад зэрэг алдар цолтон олонтой. Аймгийн заан Б.Даш, аймгийн начин Ц.Доржготов, аймгйин начин байгаль хамгаалагч С.Агваан, цэргийн начин Д.Отгон нарын зэрэг хүчтэнүүд, Балжирийн цоохор, хээр Ойдовын хээр Дэендоржийн хүрэн С.Шааравын хүрэн Ц.Нармандахын халтар О.Ганболдын зээрд зэрэг аймаг сумандаа олон айраг түрүүтэй азраганууд. С.Шааравын хүрэн Ж.Сономын шийр цагаан хээр, Д.Дашдондог зээрд Д.Идэрмөнхийн хээр Д.Монхорын сартай зээрд зэрэг хурдан хүлгүүд аймаг сумандаа айрагдаж түрүүлж байжээ. Х.Лхамсүрэн, Даваацэрэн С.Гомбо ,Ц.Баасанбат, Ж.Хүрэлсүх Н.Туул Л.Даваадорж, Л.Лэгцэг нар нь тус багийн Засаг даргаар ажиллаж байжээ. 2009 оноос өдгөө хүртэл Д.Эрдэнэчулуун ажиллаж байна.

Мэдээ оруулсан: 2016-04-27 11:05:19