БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ЖАНЖНЫ 4-Р БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь Монгол улсын үндсэн хуулийн дагуу засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчилсэн зохион байгуулалтаар Баянхонгор аймгийн ИТХ-ын 1992 оны 3 сарын 18 ны өдрийн тогтоолоор анх байгуулагдсан. 1992 онд тус баг нь 231 өрх, 884 хүн ам, 17584 толгой малтайгаар анх байгуулагдсан. Багийн анхны ИНХ-ын тэргүүлэгчээр Б.Мөнхсайхан, Лэгцэг, багийн даргаар Чойдогийн Лүнгүүз нар ажиллаж байсан. Багийн дарга нар: 1992-1996 онд Ч.Лүнгүүз 1996-2000 онд С.Гэрэлт-Од 2000-2004 онд С.Лхагва 2004-2008 онд Н.Энхбаатар 2008-2012 онд Ц.Батдорж нар ажиллаж байсан.

Одоо багийн ИНХ-ын тэргүүлэгчдээр Д.Энхтайван, С.Эрдэнэ-Очир, Ж.Дорждэрэм, Н.Энхбаатар, Намсрай багийн засаг даргаар О.Мөнх-Эрдэнэ нар 2 дахь жилдээ ажиллаж байна. Одоогоор 4-р баг нь 108,5 мянган га газар нутагтай, 189 өрх, 697 хүн амтай, адуу 1660, үхэр 5533, хонь 12496, ямаа 12385 нийт 32074 толгой малтай. Манай баг нь түүхийн дурсгалт газар Жанжин толгой, Шатар чулуу, Баянзүрхийн хийд зэрэг, ан амьтан буга согоо, тарвага, туулай гэх мэт. Булаг шанд гол горхи Хүрэмтийн гол, Урд салаа, Сонгинот зэрэг олон гол, булаг шанд байдаг. Мөн байгалийн ашигт малтмал болох хүрмэн чулуу, улаан элс, хар шороо зэрэг байгаа.

МАНАЙ БАГИЙН САЙЧУУЛ Улсын сайн малчид: В.Пүрвээ 1970 онд аймгийн аварга, 1975 онд БНМАУ-ын аварга, 1981 онд БНМАУ-ын гавьяат нэгдэлчин. Х.Цэрэнпил 1976 онд БНМАУ-ын аварга малчин. В.Алтанцэцэг 1977 онд улсын аварга саальчин. Б.Бямбаа 1979 онд улсын аварга саальчин. Аймгийн сайн малчид: М.Дорждаваа 1973 он, Ц.Жавзан 1971 он, О.Төмөр 1991, Д.Батболд 2004 онд, Б.Ган-Очир нар тус тус болж байсан. Сумын сайн малчид: Ч,Цагаан 1995 он, Д.Дагва 1993 он, В.Ёндонрэнцэн 1994 он, С.Бямбаа 1996, П.Сангитамжид 1997, И.Дэлэг-Орги 1997, Ш,Доржготов 1998, А.Мөнхбат 1998, В.Жууз 1998, С.Должин 1998, Ж.Дагва1999, Ц.Мэндбаяр 2000, Ц.Логийшар 2001 он, Н.Жадамбаа 2006, Ц.Эрдэнэжаргал 2007, Д.Батзориг 2007, Д.Лхагвадорж 2008, Д.Янжин 2008, Б.Ган-Очир 2008 онд мянгат малчин, Д.Намсрай 2009, Т.Пүрэвням 2011 оны шилдэг уяач, Д.Лутбат 2010 он, С.Ганчулуун 2013, Х.Түвшинболд 2013 оны шилдэг уяачаар тус тус шагнагдсан.

Мэдээ оруулсан: 2016-04-27 11:11:22