БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
АЛСЫН ХАРАА, ХЭТИЙН ЗОРИЛГОТОЙГООР ОРОН НУТГАА ХӨГЖҮҮЛЬЕ

Элгэн халуун Эрдэнэцогт нутгаа сүслэн дээдэлж, сум орон нутгаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл бүхий бүтээлч сэтгэлгээтэй, өндөр мэдлэг боловсролтой сэхээтнүүдээр удирдуулан ажиллаж амьдарсаар үе үеийн түүхийг манай сумын хөдөлмөрч ард түмэн бүтээсээр ирсэн билээ. Техник, технологийн асар хурдтай хөгжиж буй шинэ зуун, шинэ эринд Эрдэнэцогтчууд бид хэтийн зорилго, алсын хараатайгаар сум орон нутгаа хөгжүүлэх нь та бидний нэн тэргүүний зорилт болж байна. Төрийн үйлчилгээний таатай орчин бүрдүүлэн хүний хөгжлийг чухалчлан хангаж, бизнесийн орчны аятай нөхцөлийг дэмжин, сумаа хөгжүүлэх нь энэхүү төлөвлөгөөний гол үзэл санаа болж байгаа юм. Төлөвлөгөөг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд иргэн бүр хариуцлагаа ухаарч, санаа зорилго нэгтэй , бүтээлч сэтгэлээр хамтарч ажиллан, хөдөлмөрч ард түмнийхээ санал бодолд тулгуурлан ухаалагаар орон нутгаа хөгжүүлэх нь нутгийн удирдлагын байгууллагууд, мөн Эрдэнэцогт нутгаар овоглосон та бидний өмнө хүлээсэн үүрэг гэж үзэж байна. Төрөлх нутгийнхаа ирээдүйн сайн сайхан хөгжлийн төлөө сэтгэл нэгдэн, дэмжиж ажиллах хүсэлтэй бүх хүмүүс нутгийн гаралтай бизнесменүүд, төрийн албан хаагчид болон бусад хүмүүс, гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад сумын ИТХ-ын байгууллага бэлэн байгаагаа илэрхийлье. Орон нутгийн хөгжлийн ирээдүйг зөв төлөвлөж сумын хөгжлийн цөм болсон хүнээ хөгжүүлэх, ирээдүй хойч үе, залуучууд, үр хүүхдүүддээ сайн сайхан амьдралыг өвлүүлэх нь сумын хөгжлийн төлөвлөгөөний мөн чанар оршино. Дэлхийн мэдээлэл технологийн тусламжтай бид төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүртэх боломжтой болсонд талархаж байна. Та бидний тавьсан зорилго, хийж бүтээх их үйлс сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

СУМЫН ИТХ-ЫН ДАРГА                 Д. ЦЭВЭГДОРЖ

Мэдээ оруулсан: 2016-04-26 00:00:00