БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМ
ЗАРЛАЛ
Цахим хуудасны талаарх санал хүсэлтээ 90095700 дугаарт залгаж өгнө үү Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Цахим хуудсаар дамжуулан  эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Эрдэнэцогтчууддаа санаж сэдсэн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, ажил амьдрал тань үргэлж өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг үржил шимт, өгөөж баян нутагтаа оршин суугаа иргэдийнхээ нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Сумын иргэд олон түмнийхээ итгэж хүлээлгэсэн сонголтыг нэр төртэй биелүүлж, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж ирлээ. Эрдэнэцогт нутгийн зон олон бид хүрсэн ололт амжилтаа ахиулан шинэ шинэ зорилт дэвшүүлэн олон түмний итгэл найдвар, сум орны хөгжил цэцэглэлтийн төлөө олон ажил амжуулж хийж бүтээцгээж байна.

Сум орон нутгийн минь хөгжил дэвшил түмэн олон та биднээс шалтгаалах учир сэтгэл нэгдэн эрч хүчээрээ сум орноо хөгжүүлцгээе.

Дэлхийн мэдээлэл технологийн тусламжтай бид төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүртэх боломжтой болсонд талархаж байна.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн жилийн дөрвөн улиралд орон нутгийн хэрэгцээт мэдээллийг авч, албан ёсны цахим хуудсаар байнга зочилж байхыг хүсье.

 

 

СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.ТӨМӨРБААТАР

Мэдээ оруулсан: 2016-05-14 14:59:47